Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Гүйлгээний нууц кодоо солих, сэргээх заавар

Гүйлгээний нууц кодоо солих, кодоо мартсан тохиолдолд сэргээх болон гүйлгээний нууц код түгжигдсэн тохиолдолд хэтэвчний түгжээг гаргах боломжтой.

Гүйлгээний нууц кодоо солих заавар:
1. Профайл зураг дээр дарна.
2. Тохиргоо цэс рүү орно.
3. Гүйлгээний нууц код солих цэс рүү орно.
4. Хуучин гүйлгээний нууц кодоо оруулан шинэ нууц кодоо оруулна.

Зурган заавар

 
 

Гүйлгээний нууц кодоо сэргээх заавар:
1. Профайл зураг дээр дарна.
2. Тохиргоо цэс рүү орно.
3. Гүйлгээний нууц код солих цэс рүү орно.
4. Гүйлгээний код мартсан? дээр дарна.
5. Регистрийн дугаараа оруулаад Үргэлжлүүлэх дээр дарна.
6. Бүртгэлтэй утасны дугаарт ирсэн 4 оронтой баталгаажуулах кодыг оруулна 
7.Гүйлгээний шинэ нууц кодоо оруулан шинэчилнэ.
 

Зурган заавар

 
 

Гүйлгээний нууц код түгжигдсэн тохиолдолд:
Гүйлгээ хийх явцдаа гурван удаа дараалан гүйлгээний нууц кодоо буруу хийсэн тохиолдолд таны хэтэвч түгжигдэнэ. Энэ тохиолдолд та зөвхөн гаднаас мөнгө хүлээж авах боломжтой ба бусад төрлийн гүйлгээ хийх боломжгүй болно.

Хэтэвч түгжигдсэн бол Гүйлгээний нууц кодоо сэргээх заавраар түгжээгээ гаргана.

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.