Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

77-той шинэ дугаар авах заавар

Ta 77-той шинэ дугаарыг үнэ төлбөргүй аван ашиглах боломжтой бөгөөд дараах зааврын дагуу аваарай.

Toki апп-д бүртгэлгүй хэрэглэгч

1. Toki апп > Нэвтрэх хэсэгт Шинэ дугаар авах цэс дээр дарна (Заавал бүртгэл үүсгэж нэвтрэх шаардлагагүй.
2. Авахыг хүссэн дугаараа сонгоно.
3. И-мэйл хаягаа бүртгүүлнэ.
4. Үүсгэсэн дугаар болон нууц үгээ хадгалж аван Бүртгүүлэх дээр дарна.
5. Хувийн мэдээллүүдээ оруулж шинээр авсан дугаараараа нэвтэрч орно.

Зурган заавар

 
 

 

Санамж:

Та нэвтэрч ороод заавал “Хувийн мэдээллээ баталгаажуулах” шаардлагатайг анхаарна уу. Баталгаажуулснаар e-Mongolia болон банкны үйлчилгээнд дугаараа холбох боломжтой болно.

 
 
 

Toki апп-д бүртгэлтэй хэрэглэгч

1. Үйлчилгээ > Аялал цэс рүү орно.
2. Call мини апп руу орно.
3. 77-той дугаар шинэ дугаар авах дээр дарна.
4. Авахыг хүссэн дугаараа сонгоно.
5. И-мэйл хаягаа бүртгүүлнэ.
6. Үүсгэсэн дугаар болон нууц үгээ хадгалж аван Бүртгүүлэх дээр дарна.

Зурган заавар

 
 
 
 

 

Санамж:

  • Toki апп-д нэвтрэх нууц үг болон Call үйлчилгээнд шинээр авсан 77-той дугаарын нууц үг нь ялгаатай болохыг анхаарна уу. Toki апп-д та өөрийн үүсгэсэн нууц үгээрээ нэвтэрч орох бол Call үйлчилгээнд 77-той дугаар авсны дараа апп дээр харуулсан нууц үгийг ашиглана.
 

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.