Travel Call үйлчилгээний нэг өдрийн үйлчилгээний төлбөр 500₮.
Travel Call үйлчилгээний 1 хоногийн төлбөрийн хүчинтэй хугацаа нь идэвхжүүлсэн өдрийн цагаас эхлэн 24 цагаар тооцогдоно.
Жишээ нь: 2025.01.13-ны 10:00 цагт идэвхжүүлсэн бол 2025.01.14-ны өдрийн 10:00 цагт дуусаж дараагийн хоногийн төлбөр бодогдож эхэлнэ.
Юнителийн дараа болон хосолсон төлбөрт хэрэглэгчид:
Үйлчилгээний өдрийн төлбөр дугаарын сарын суурь хураамж дээр нэмж бодогдоно.
Юнителийн урьдчилсан төлбөрт болон Toki Mobile-н хэрэглэгчид:
Travel Call үйлчилгээний өдрийн төлбөр нэгжийн үлдэгдлээс автоматаар хасагдана.
Санамж:
- Үйлчилгээг идэвхжүүлэх болгонд үйлчилгээний төлбөр хасагдахыг анхаараарай.
- Юнителийн дараа болон хосолсон төлбөрт хэрэглэгчид: Яриа болон мессежний төлбөр нь дугаарын үндсэн тарифаар бодогдох ба та дугаарынхаа багцын яриа, мессежний эрхээсээ зарцуулж хэрэглээ хийнэ.
- Юнителийн урьдчилсан төлбөрт болон Toki Mobile-н хэрэглэгчид: Үйлчилгээний төлбөрийг суутгах үед таны дугаарын нэгжийн үлдэгдэл 500 төгрөгөөс бага тохиолдолд Travel Call үйлчилгээний яриа болон мессежний орох, гарах эрх хаагдана.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.









