Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki Credit эрх тооцоолох заавар

Toki Credit гэрээ байгуулах заавар

Toki Credit гэрээ цуцлах заавар

Toki Credit үйлчилгээний нөхцөл

Toki Credit үйлчилгээний нэмэлт мэдээлэл

Toki Credit үйлчилгээний нэмэлт мэдээлэл

Toki credit үйлчилгээний нэмэлт мэдээлэлтэй танилцаарай.

Үйлчилгээтэй холбоотой

  • Үйлчилгээг ашиглахын тулд НДШ төлөгч байх шаардлагагүй. Та НДШ төлөлтийн мэдээллээ өгснөөр танд илүү өндөр зээлийн эрх үүсэх боломжтой.
  • Хөдөө орон нутгийн харьяалалтай байсан ч цахимаар зээлийн гэрээгээ байгуулж эрхээ тооцуулаад ашиглах боломжтой.
  • Зээлийн мэдээллийн тухай хууль, ББСБ-ийн зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зээлийн эрхийн хэмжээгээр зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлнэ.
 
 

Зээлийн эрхтэй холбоотой

  • Та зээлийн эрхээ ашиглан Toki Апп дээрх бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ болон Toki Pay үйлчилгээ нэвтэрсэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын төлбөрийг төлөх боломжтой.
  • Үйлчилгээг идэвхтэй ашиглаж, төлбөрөө хугацаанд нь төлснөөр кредит эрхээ нэмүүлэх боломжтой бөгөөд хүссэн үедээ эрх шинэчлэх хүсэлт илгээж кредит эрхээ дахин тооцуулж болно.
  • Дараах нөхцөлүүдэд зээлийн эрх үүсэх боломжгүй байдаг. Үүнд:
    - Өр орлогын харьцаа өндөр буюу идэвхтэй зээлийн үлдэгдэл орлогын түвшинтэй харьцуулахад өндөр байх.
    - Зээлийн мэдээллийн санд ангилал буурсан зээлийн үлдэгдэлтэй.
  • Кредит картаас хувийн данс руу мөнгө шилжүүлэх боломжгүй.
  • Кредит картаар худалдан авалт хийлгүй 90 хоног болсон тохиолдолд карт царцаж “Идэвхгүй” төлөвт шилжих бөгөөд эрхээ дахин тооцоолуулах төлбөр 1'000₮ байна.
 
 

Зээлийн хүү, шимтгэлтэй холбоотой

  • Зээлийн хүү бодогдохдоо тухайн өдрийн байдлаар ашигласан зээлийн эрх болон хүүгийн хэмжээнд үндэслэн тооцно. Хүүгээс хүү, шимтгэлээс хүү тооцохгүй.
  • Үйлчилгээг идэвхтэй ашиглаж, эргэн төлөлтөө хугацаандаа хийсэн тохиолдолд зээлийн хүүг системээс автоматаар урьдчилан бэлдсэн аргачлалын дагуу бууруулна /сарын 3% хүртэл буурах боломжтой/.
  • Кредит карт ашиглах бүрд зээлийн дүнд үндэслэн дараах шатлалаар нэг удаагийн шимтгэл тооцно:
    - 2'000₮ хүртэл дүнд 100₮
    - 10'000₮ хүртэл дүнд 300₮
    - 30'000₮ хүртэл дүнд 500₮
    - 30'000₮-с дээш дүнд 1'000₮.
 
 

Зээлийн эргэн төлөлттэй холбоотой

  • Сар бүрийн 1-ний өдөр доорх дүнгүүдийн нийлбэр дүнгээр төлбөрийн нэхэмжлэл илгээгдэх ба нэхэмжлэлийг тухайн сарын 15-ны дотор төлөх үүрэг хүлээнэ:
    - Тухайн өдрийн байдлаар хуримтлагдсан нийт хүү
    - Тухайн өдрийн байдлаар хуримтлагдсан нийт шимтгэл
    - Тухайн өдрийн байдлаар ашигласан кредитийн 10% эсвэл 10'000₮ -ийн аль их дүн. Хэрэв ашигласан кредит 10'000₮-с бага бол ашигласан кредитийн нийт дүн.
  • Төлөлтийг нэхэмжлэл гарахаас өмнө, эсвэл нэхэмжлэлийн хугацаа дуусахаас өмнө хүссэн үедээ төлөх боломжтой. Урьдчилж төлөлт хийхэд зөвхөн зээл ашигласан хугацаанд үндэслэн хүүг тооцно.
  • Эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, сунгах боломжгүй.
  • Эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээнд заасны дагуу дараах арга хэмжээг авна:
    - Үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлнэ
    - Хугацаа хэтрүүлсэн өдрийн тооноос хамаарч зээлийн эрхийг өдөр бүр 1'000₮-р бууруулна.
    - Хугацаа хэтэрсэн хоногоос хамаарч зээлийн мэдээллийн санд зээлийн ангиллыг бууруулж мэдээлнэ.
  • Зээлгүй гэсэн тодорхойлолт авах бол зээлийн гэрээгээ онлайнаар цуцлаад Toki лавлах болон онлайн ажилтантай холбогдож email хаягтаа авах, мөн 40 мянгат салбараас биеэр очиж авах боломжтой.
  • Хугацаа хэтэрсэн ЗМС ангилал нь үлдэгдэл зээлийн төлбөрөө төлснөөс ажлын 24-72 цагийн дараа хэвийн ангилал руу шилжинэ.
 
 

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.

Toki Credit ашиглан худалдан авалт хийх заавар

Toki Credit ашиглан төлбөр төлөх заавар

Toki Credit ашиглан онлайн худалдан авалт хийх заавар

Toki Credit ашиглан төлбөр төлөх боломжтой байгууллагуудын мэдээлэл

Toki Credit нэхэмжлэл төлөх заавар

Toki Credit зээл хаах заавар

Toki Credit илүү төлөлт хийх заавар

Toki Credit гүйлгээний түүх харах заавар

Toki Credit үйлчилгээний гэрээ харах, гэрээний мэдээлэл өөрчлөх