Toki апп-н Машин цэсэд автомашин бүртгэх дараах заавартай танилцаарай.
Автомашин бүртгэх заавар:
1. Үйлчилгээ > Машин цэс рүү орно.
2. Эхлэх дээр дарна.
3. Машин бүртгэх дээр дарна.
4. Автомашины улсын дугаар эсвэл арлын дугаарыг оруулан Хайх дээр дарна.
5. Автомашины мэдээлэл гарч ирэхэд Бүртгэх дээр дарна.
6. Автомашин амжилттай бүртгэгдэнэ.
Зурган заавар
Бүртгэлтэй машин устгах заавар:
1. Үйлчилгээ > Бүгд > Машин мини апп руу орно.
2. Авто машины улсын дугаарын хажууд байрлах Гурван цэг дээр дарна.
3. Устгах дээр дарна.
4. Бүртгүүлсэн машины дугаар устсан мэдээлэл харагдана.
Зурган заавар
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.