Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki PayLater авто төлөлт бүртгэх, цуцлах заавар

Та PayLater үйлчилгээнд авто төлөлт идэвхжүүлэх боломжтой бөгөөд энэ нь таны худалдан авалтын хуваарьт төлөлт таарах үед холбосон картаас автоматаар төлөлтийг татдаг байх юм. 

Авто төлөлт бүртгэх заавар:
1. Хэтэвч > PayLater > Авто төлөлт бүртгэх дээр дарна.
2. Холбосон картаа сонгоно. Карт холбоогүй тохиолдолд Карт нэмэх дээр дарна.
3. Нэмэх картын мэдээллийг оруулан Үргэлжлүүлэх дээр дарна.
4. Авто төлөлт хийх картаа сонгоно.
5. Авто төлөлт хэсэгт холбосон картын мэдээлэл орж авто төлөлт идэвхэжнэ.

Toki PayLater авто төлөлт бүртгэх заавар

 
 

 

Авто төлөлт цуцлах заавар:
1. Хэтэвч > PayLater > Авто төлөлт дээр дарна.
2. Авто төлөлт цуцлах дээр дарна.
3. Цуцлах дээр дарна.

Toki PayLater авто төлөлт цуцлах заавар

 
 

 

Зөвлөгөө:

  • Та авто төлөлт бүртгэснээр PayLater худалдан авалт бүрд авто төлөлт идэвхтэй байна.
 

 

Санамж:

  • Авто төлөлтийг таны идэвхжүүлсэн картаас нэхэмжлэл гарах өдрийн 09:00 цагт автоматаар суутгана.
  • Та хэтэвч хэсгээс холбосон картаа устгасан тохиолдолд авто төлөлт идэвхгүй болохыг анхаараарай. 
  • Авто төлөлт бүртгэсэн картын үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд авто төлөлт хийгдэхгүй тул та апп-д хандан төлөлтөө хийгээрэй.
 

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.