Та доорх зааврын дагуу T-Family үйлчилгээнд бүртгүүлээрэй.
T-Family үйлчилгээнд 6-15 насны хүүхдээ бүртгүүлэх боломжтой.
1. Үйлчилгээ > T-Family дээр дарна.
2. Үйлчилгээний мэдээлэлтэй танилцан Хүүхэд бүртгэх дээр дарна.
3. E-Mongolia-с хүүхдийн мэдээллийг татах тул Баталгаажуулах код авах дээр дарна.
4. E-Mongolia-д бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулна.
5. 6-15 насны хүүхэд дээрээ Бүртгэх товчийг дарна.
6. Үргэлжлүүлэх дээр даран гэрээ хийх алхам руу шилжинэ.
7. T-Family үйлчилгээний хүүхдээ батлан даах цахим мөнгөний гэрээтэй сайтар уншиж танилцан Гэрээ байгуулах дээр дарна.
8. Гэрээнд гарын үсэг зуран Баталгаажуулах дээр дарна.
9. Хүүхэд Toki-д нэвтрэх QR код үүснэ.
10. Үүсгэсэн QR код 3 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Зурган заавар
Санамж:
Хүүхэд үүссэн QR кодоор Toki апп руу нэвтэрч орох хүртэл T-Family үйлчилгээг ашиглах боломжгүйг анхаараарай.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.