Зарим eSIM-г суулгахын тулд APN тохируулах шаардлага гардаг.
Та Airalo-н eSIM авсан ба APN тохиргоо шаардлагатай бол Toki апп-н Дата СИМ цэсийн Миний хэсэгт байрлах худалдан авсан дата багцын eSIM суулгах товч дээр дарж APN утгыг харна.
Та Travel SIM-н eSIM авсан ба APN тохиргоо шаардлагатай бол internet гэсэн утгыг гараар оруулна уу.
IOS
1. Гар утасныхаа Settings цэс рүү орно.
2. Cellular хэсэг рүү орно.
3. Cellular plans хэсгээс өөрийн худалдан авсан Дата eSIM-ээ сонгоно.
4. Cellular Data Network рүү орно.
5. APN хэсэгт Toki апп-н Дата СИМ цэсийн Миний хэсэгт байрлах худалдан авсан дата багцын eSIM суулгах товч дээр дарахад гарч ирсэн APN утгаа оруулна.
6. Бусад хэсгийг хоосон орхино.
Android
1. Гар утасныхаа Settings цэс рүү орно.
2. Network & Internet хэсэг рүү орно.
3. Mobile Networks цэс рүү орно.
4. Access Point Names дээр дарна.
5. APN хэсэгт Toki апп-н Дата СИМ цэсийн Миний хэсэгт байрлах худалдан авсан дата багцын eSIM суулгах товч дээр дарахад гарч ирсэн APN утгаа оруулна.
6. Бусад хэсгийг хоосон орхино.
Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.