Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэх заавар

Жолоочийн даатгал нь заавал хийлгэхээр хуулиар заасан даатгал бөгөөд жолоочийн буруутайгаас учирч болох эрсдлээс хамгаална. 

1. Үйлчилгээ > Машин > Албан журмийн даатгал сонгох.
2. Автомашины улсын дугаар, өмчлөгчийн мэдээлэл оруулна.
3. Гэрээг баталгаажуулж гарын үсэг зурна.
4. Төлбөр төлөх арга сонгоно.

Зурган заавар

 
 

 

Зөвлөгөө:

  • Toki credit үйлчилгээ ашиглан зээлээр даатгуулах боломжтой.
  • Хэрэв таны ойр дотны хэн нэгэн жолоочийн даатгалаа хийлгэх шаардлагатай байвал та бусдын хэсгийг сонгон даатгалыг нь хийж өгөх боломжтой шүү.
  • НӨАТ-ын баримтаа даатгалын компанидаа хандан авах боломжтой.  Даатгал нь санхүүгийн үйлчилгээ тул НӨАТ-ын баримт буцаан олголтгүй, зөвхөн сугалааны дугаартай олгогддог. 
 

 

Санамж:

  • Таны оруулсан автомашины өмчлөгч байгууллага дээр байдаг бол байгууллагын РД-г зөв оруулснаар даатгалаа хийлгэх боломжтой. 
  • Төлбөр төлснөөс 10 минутын дотор даатгалын гэрээ идэвхжиж “Хүлээгдэж буй даатгал”-с “Идэвхтэй даатгал” хэсэгт шилжиж харагдана.
 

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.