Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Замын хажуугийн түр зогсоолын төлбөр төлөх заавар

Замын хажуугийн түр зогсоолын төлбөр төлөх дараах заавартай танилцаарай.

1. Үйлчилгээ > Машин цэс рүү орно.
2. QR уншуулах товчийг дарж зогсоолд байршуулсан мэдээллийн самбараас QR кодыг уншуулна.
3. Зогсоолын төлбөр төлөх хэсгээс өөрийн зогссон зогсоолын дугаарыг сонгоно.
4. Зогсоолоос гарах дээр дарна.
5. Төлбөр төлөлт амжилттай хийгдэхэд Дуусгах дарна.
6. Төлбөр амжилттай төлөгдсөний дараа зогсоолоос гарах хугацаа явж эхэлнэ.

Зурган заавар

 
 

 

Санамж:

  • Замын хажуугийн түр зогсоол нь одоогоор зөвхөн Зайсан V28 Lounge барилгын гадаа зогсоолд үйлчилгээнд нэвтрээд байна. Зогсоолын байршил ЭНД дарж хараарай.
 

 

Зөвлөгөө:

Зогсоолд машин байршуулах:

  • Зогсоолын түгжигч байршуулсан тул хурдаа тохируулаарай.
  • Автомашинаа зогсоолд байршуулмагц түгжигч автоматаар ажиллаж, төлбөр бодогдож эхэлнэ.

Зогсоолоос гарах, төлбөр төлөх:

  • Зогсоолын түгжигч дээрх QR-г уншуулах эсвэл зогсоолын дугаарыг оруулан  Toki апп-р төлбөрөө төлөөрэй.
  • Төлбөр төлсний дараа зогсоолын түгжигч автоматаар буух ба 10 минутад багтаан зогсоолоос гараарай.
  • Хугацаанд амжиж гараагүй тохиолдолд хаалт дахин түгжигдэж төлбөр шинээр бодогдож эхлэхийг анхаараарай.
 

 

Танд тусламж хэрэгтэй бол ЭНД дарж онлайн ажилтантай холбогдоорой.